АНХААРУУЛГА
Хуримтлагдах эрсдэлтэй тул бөөрний дутагдалтай өвчтөнд тунг бууруулна. Шээсний дээд замын их хэмжээний гематури (ялангуяа гемофилийн үед) цөөн тохиолдолд шээсний замын бөглөрөл бүртгэгдсэн. Удмын гаралтай ангионевротик хавантай өвчтөнүүдэд удаан хугацааны эмчилгээнд нүдний тогтмол үзлэг (жишээлбэл, харах чадвар, нүдний дотоод даралт, харах талбай) болон элэгний үйл ажиллагааны шинжилгээ хийх шаардлагатай. Жирэмсэн эмэгтэйд зайлшгүй шаардлагатай тохиолдолд л хэрэглэнэ. Хөхүүл эхчүүд эм уухдаа болгоомжтой байх хэрэгтэй.
ГАЖ НӨЛӨӨ
Судсанд хэт хурдан тарьсны улмаас цусны даралт ихсэлт ажиглагдсан. 1мл/минут-с илүү хурдан тарьж болохгүй; Энэ урвал нь уухад үүссэн талаар мэдээлсэн. Ходоод гэдэсний замд: Дотор муухайрах, бөөлжих, суулгах шинж тэмдэг илэрдэг боловч тунг багасгахад арилдаг. Өнгө ялгах чадвар буурна.
НАЙРЛАГА
Мл бүрд: Транексамийн хүчил .............................100мг
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
Цус алдалт эсвэл фибринолиз эсвэл фибриногенолиз нэмэгдсэнээр цус алдах эрсдэлийн үед богино хугацааны эмчилгээнд хэрэглэнэ.
- Дараах нөхцөлд хэсэг газарт хэрэглэнэ:
- Простатектоми
- Эпистаксис
- Умайн хүзүүний конизаци
- Гемофилакын үед шүд авалтын үеийн арга хэмжээнд
- Удамшлын шалтгаант ангионевротик хаван
ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА
- Хэсэг газрын фибринолиз: Зөвшөөрөгдсөн стандарт 500-1000мг тунгаар судсанд аажим (1мл/мин) өдөрт 3 удаа тарина.
- Бөөрний үйл ажиллагааны дутагдал (дунд, хүнд хэлбэр): дараах тунгаар хэрэглэнэ:
Сийвэнгийн креатинин (микромол/л) | Судсанд тарих тун |
120-250 (1.36-2.83 мг/дл) | Биеийн жинд 10мг/кг тунгаар өдөрт 2 удаа |
250-500 (2.83-5.66 мг/дл) | Өдөрт биеийн жинд 10мг/кг тун |
>500(>5.66 мг/дл) | Биеийн жинд 5мг/кг тунгаар 24 цагаар тарина |
ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН НЭР, УЛС
САНБЭ ФАРМА, Цимарем аж үйлдвэрийн зам №.8 Симарем тосгон, Нгамра дүүрэг, Баруун Бандунг муж - Индонез