АНХААРУУЛГА
- Хэрэв урвалын мэдрэмж, цочрол илэрвэл эмчилгээг зогсооно.
- Жирэмсэн үед зөвхөн зайлшгүй шаардлагатай тохиолдолд хэрэглэнэ.
- Мупироциныг хэрэглэх үед хөхөөр хооллохоо түр зогсооно.
- Мупироцин тосыг нүүрэндээ түрхэхдээ нүдэнд хүргэхээс зайлсхийнэ.
- Полиэтилен гликол нь ил шарх, гэмтсэн арьсанд шингэж, бөөрөөр ялгардаг. Бөөрний дутагдлын шинж тэмдэг илэрвэл мупироциныг болгоомжтой хэрэглэх нь зүйтэй.
ГАЖ НӨЛӨӨ
Мупироцин ихэвчлэн зохимж сайтай. Түрхсэн хэсэг газарт халуун оргих, загатнах, тууралт гарч болно.
НАЙРЛАГА
Грам бүрд: Мупироцин USP …………………. 20 мг
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
ПИВАКСИН® тос нь метициллинд тэсвэртэй омгууд, бусад Streptococcus pyogenes, Staphylococcus aureus улмаас үүссэн импетиго, фолликулит, фурункулоз зэрэг арьсны халдварын үед зориулагдсан. Энэ нь мөн E. coli болон H. influenzae зэрэг грам сөрөг бичил биетний эсрэг идэвхтэй нөлөөлдөг.
ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА
Өртсөн хэсэгт тосыг бага хэмжээгээр өдөрт 3 удаа 10 хоног хүртэл түрхэнэ.
Шаардлагатай бол боолт хийж болно.
ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН НЭР, УЛС
САНБЭ ФАРМА, Жл. Таман Сари №10, Бандунг - Индонез