АНХААРУУЛГА
- Том хэмжээний талбайд эсвэл удаан хугацааны хэрэглээнд: катаракт, чихрийн шижин, глауком, сүрьеэ үүсэхээс болгоомжилно.
ГАЖ НӨЛӨӨ
- Мэдэгдэж байгаагаар сулавтар шинж чанартай.
- Глюкокортикостероидыг гадуур хэрэглэхэд: арьсны загатнаа, халуун оргих, цочрох, арьс хуурайших, фолликулит, гипертрихоз, стрии, батга төст тууралт («стероид» батга), гипопигментаци, ам орчмын дерматит, харшил хавьтлын дерматит үүснэ. Удаан хугацаанд хэрэглэхэд ялангуяа боолтонд – арьсны ховхрол, хоёрдогч халдвар, арьсны атрофи, хэсэг газрын гирсутизм, телеангиэктази, потниц, пурпур үүснэ. Өргөн хүрээний талбайд ялангуяа хүүхдэд глюкокортикостероидын системийн гаж нөлөө (гипергликеми, глюкозури, бөөрний дээд булчирхайн үйл ажиллагааны эргэх өөрчлөлт, Иценко-Кушинг хам шинж) илрэнэ.
- Зааварт тусгагдаагүй гаж нөлөө илэрвэл эмчид заавал мэдээлнэ.
НАЙРЛАГА
100 г кремд:
- Идэвхтэй бодис: 100%-д бетаметазон дипропионат (бетаметазон дипропионат микронизированный) – 0,064г, бетаметазон – 0,05 г х.х;
- Туслах бодис: метилларагидроксибензоат, хатуу парафин; вазелин; пропиленгликоль; шингэн парафин; цийдмэгжсэн воск; динатри эдетат; натри сульфит; цэвэршүүлсэн ус.
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
Глюкокортикостероидын эмчилгээ шаардагдсан арьсны өвчин:
- атопик дерматит;
- харшил хавьтлын дерматит;
- экзем (олон хэлбэрт);
- хавьтлын дерматит (мэргэжлийн), бусад харшлын бус дерматит (ялангуяа нарны, хэт ягаан туяаны дерматит);
- шавьжнаас үүдэлтэй урвал;
- хайрст үлд;
- цэврүүт дерматоз;
- дискоид чонон яр;
- улаан чонон яр;
- нэвчдэс олон хэлбэрт улайралт;
- олон шалтгаант арьсны загатнаа.
ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА
- Гадуур хэрэглэнэ. Акридерм крем өдөрт 2 удаа өглөө, орой өртсөн газарт нимгэн давхарга үүсгэн зөөлөн үрж түрхэнэ. Зузаан арьстай хэсэгт (жишээ нь тохой, гар, тавхай) Акридерм амархан шингэх тул илүү удаан түрхэнэ. Эмчилгээний үр нөлөө, зохимжоос хамааран 4 долоо хоногоос хэтрүүлэхгүй хэрэглэнэ. Жилд давтамжтай хэрэглэж болно. Акридерм кремыг өвчний цочмог үрэвслийн эмчилгээнд ялангуяа арьсны хүнд эмгэгийн үед хэрэглэнэ. Хүүхдэд, өвчтөний нүүрний арьсанд 5 хоногоос хэтрүүлэн хэрэглэхгүй.
Эмнэл зүйн үр дүн илрэхгүй бол оношийг дахих хийх шаардлагатай.
ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН НЭР, УЛС
- («АКРИХИН» ХК), Орос
Your Dynamic Snippet will be displayed here...
This message is displayed because youy did not provide both a filter and a template to use.