Skip to Content

Ремаксол 400мл

https://mpharm.mn/web/image/product.template/18511/image_1920?unique=015fb92
(0 сэтгэгдэл)

38'600.0000 ₮ 38600.0 MNT 38'600.0000 ₮

Not Available For Sale

Энэ зохимж байхгүй байна.

АНХААРУУЛГА

  • Венийн судсаар тарихдаа нэг флаконд бусад эмийн бэлдмэлтэй хольж болохгүй.
  • Уусмалын өнгө өөрчлөгдсөн буюу тундас үүссэн байвал түүнийг хэрэглэж болохгүй.
  • Бөөрний чулуу, тулай болон гиперурикемитэй өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ.

ГАЖ НӨЛӨӨ

  • Халуу оргих мэдрэмж төрөх
  • Ам хатах, дотор муухайрах
  • Толгой өвдөх, толгой эргэх
  • Хоолой сэрвэгнэх
  • Харшилын тууралт, загатнаа, чонон хөрвөс

НАЙРЛАГА

  • Идэвхитэй найрлага: инозин – 0.80 г, меглюмин – 3.490 г, метионин – 0.30 г, никотинамид – 0.10 г, хувны хүчил – 2.112 г.
  • Туслах бодисууд: натрийн хлорид, калийн хлорид, магнийн хлорид гексагидрат, натрийн гидроксид, тарианы ус – 400 мл хүртэл.

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ 

  • Элэгний архаг түгмэл өвчний элэгний дотоод холестазын хамшинж (архины шалтгаант элэгний эмгэг, элэгний хордлогот гэмтэл, элэгний фиброз ба склероз, элэгний өөхөн сөнөрөл ба элэгний архаг үрэвсэл).
  • Элэгний цочмог ба архаг эмгэгшилийн улмаас үүссэн элэгний үйл ажиллагааны бусад өөрчлөлтүүд (хордлогот, алкоголийн, вирусийн ба эмийн шалтгаант гепатит г.м.).

ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА

  • Элэгний архаг түгмэл өвчний элэгний дотоод холестаз хамшинжийн үед: бэлдмэлийг 400 мл-р өдөрт 1 удаа, нийт 10 хоног венийн судсанд дуслаар тарьж хэрэглэнэ.
  • Элэгний цочмог ба архаг эмгэгшилийн улмаас үүссэн элэгний үйл ажиллагааны бусад өөрчлөлтүүдийн үед: өвчний хүнд хөнгөнөөс хамааран бэлдмэлийг хоногт 400 мл-с 800 мл хүртэл хэмжээгээр нийт 3-12 хоног венийн судсанд дуслаар тарьж хэрэглэнэ.

ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН НЭР, УЛС

«Шинжлэх ухаан, технологи, эмийн «ПОЛИСАН» пүүс (“STPF “POLYSAN” Ltd.),  ОХУ