АНХААРУУЛГА
- Элэгний үйл ажиллагааны алдагдал ихэнх тохиолдолд аажимдаа хэвийн болдог ч хүндэрч болзошгүй тул элэгний үйл ажиллагааны алдагдал илэрсэн тохиолдолд кларитромициний эмчилгээг даруй зогсооно. Ховор тохиолдолд тухайн хүний хавсарсан эмгэг болон хамт хэрэглэсэн эм зэргээс шалтгааллан элэгний архаг үрэвсэл үүсч болно.
- Дархлал дарангуйдагдсан өвчтөнд кларитромицинийг өндөр тунгаар, удаан хугацаагаар хэрэглэхэд дотор муухайрах, бөөлжих, амтлах мэдрэхүй өөрчлөгдөх, суулгах,хэвлийгээр өвдөх, гэдэс дүүрэх, толгой өвдөх, сонсгол муудах, элэгний ферментүүдийн идэвхжил нэмэгдэх, цусан дах азотын түвшин ихэсэх, цусны цагаан эс, ялтас эсийн тоо буурах зэрэг гаж нөлөө илэрнэ. Мөн түр хугацаанд амьсгаадах нойргүйдэх, ам хатах зэрэг шинж илэрнэ.
- Элэгний үйл ажиллагааны алдагдлаас үүдэн кларитромицины фармакокинетик өөрчлөгдөнө. Элэгний үйл ажиллагаа ноцтой алдагдаагүй тохиолдолд тунгийн зохицуулалт хийх шаардлагаггүй.
- Бөөрний үйл ажиллагаа ноцтой алдагдал буюу креатининий клиренс 30мл/мин-с бага болж буурахад кларитромицины гадагшлалт буурч цусан дахь түвшрүүлэг 2 дахин нэмэгдэнэ.
ГАЖ НӨЛӨӨ
- Дотор муухайрах, бөөлжих, хэвлийгээр өвдөх, суулгах зэрэг ходоод гэдэсний замын гаж нөлөө
- Амны салст, хэл үрэвсэх, амны хөндий мөөгөнцөртөх, хэл өнгөө алдах, үнэрлэхба амтлах мэдэрхүйөөрчлөгдөх зэрэг гаж нөлөө бүртгэгдсэн. Кларитромициныг хэрэглэх явцад шүд өнгөө алдаж болох ба мэргэжлийн цэвэрлэгээг хийснээр шүдний өнгө хэвэндээ орно.
- Толгой, үе мөч,булчин өвдөх, үе мөч бадайрах,арьсны тууралт, чонон хөрвөс, судас мэдрэлийн хаван, ховор тохиолдолд Стивенс-Джонсоны хам шинж, анафилаксийн урвал илэрч болзошгүй.
НАЙРЛАГА
Кларитромицин 500мг
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
Амьсгалын доод замын халдварууд болох гуурсан хоолойн үрэвсэл, уушгины хатгалгаа;
• Амьсгалын дээд замын халдварууд болох залгиур хоолойн үрэвсэл-фарингит, хамрын дайвар хөндийн үрэвсэл-синусит;
• Streptococcus pneumoniae, Moraxella catarrhalis, Haemophilus influenza - р үүсгэгдсэн дунд чихний үрэвслийн хүнд ба хүндэвтэр хэлбэрүүд.
• Арьс ба зөөлөн эдийн халдварууд болох –арьсан дорх давхаргын үрэвсэл,үсний уутны үрэвсэл, ёлом
• Ходоод,дээрх гэдэсний шархлааны үеийн хелокобактери устгах эмчилгээнд протоны шахуургад хориг үүсгэгч бэлдмэл болон өөр нэг антибиотиктай хавсран хэрэглэнэ.
ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА
Насанд хүрэгсэд: 250мг тунгаар хоногт 2 удаа хэрэглэнэ. Хүнд халдварын үед тунг нэмэгдүүлж 500мг-р хоногт 2 удаа уулгана.
Бөөрний үйл ажиллгааны дутагдалтай хүмүүст: Креатининий клеаренс 30мл/мин-с доош орсон үед тунг бууруулж 250мг тунгаар хоногт 1-2 удаа хэрэглэнэ. Эмчилгээ үргэлжлэх хугацаа 14 хоног
Хеликобактерын эсрэг эмчилгээ: Насанд хүрэгсэд протоны шахуургад хориг үүсгэгч бэлдмэл болон өөр нэг антибиотиктой хавсран 500 мг тунгаар хоногт 2 удаа 7-10 хоног хэрэглэнэ. Кларитромициныг протоны шахуургад хориг үүсгэгч эмтэй хамт хэрэглэх үеийн идэвх, аюулгүй байдал нь бүрэн судлагдаагүй.
ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН НЭР, УЛС
BKRS PHARMA- India