АНХААРУУЛГА
- Стивенс-Джонсоны хам шинж нь өндөр халуурах, арьс ба салст бүрхүүлд цэврүүт тууралт гарах шинжээр илэрдэг өвчин юм.
- Амь насанд аюултай Лайеллын хам шинж нь түлэгдсэн арьсны хам шинж гэж нэрлэгддэг. Уг эмгэгийн шинж нь түлэгдэлтэй төстэй арьсны хүнд хэлбэрийн цэврүү үүсэх юм.
Амброксолыг хэрэглэсэнтэй холбоотойгоор арьсны хүнд хэлбэрийн урвал илэрсэн талаар мэдээлэгдсэн байдаг.
Хэрэв таньд арьсны тууралт (ам, хоолой, хамар, нүд, бэлэг эрхтний салст бүрхүүлийн гэмтлийг оруулаад) илэрвэл Флавамедыг хэрэглэхээ зогсоож яаралтай эмчлэгч эмчдээ хандах хэрэгтэй.
ГАЖ НӨЛӨӨ
Уг бэлдмэлийг хэрэглэх үед бүх эмийн бэлдмэлийн нэгэн адилаар гаж нөлөө илэрч болох боловч энэ нь хүн бүрт илэрдэггүй.
Олонтаа илрэх (10 хүнд 1 хүртэл тохиолдож болно)
- Дотор муухайрах
Хааяа илрэх (100 хүнд 1 хүртэл тохиолдож болно)
- Ходоод өвдөх, бөөлжих, суулгах, хэвлийн өвдөлт, хоол боловсруулах үйл ажиллагаа хямрах
Ховор илрэх (1000 хүнд 1 хүртэл тохиолдож болно)
- Хэт мэдрэгшлийн урвал
- Тууралт, чонон хөрвөс
Давтамж тодорхойгүй (байгаа мэдээллээс давтамжийг тодорхойлох боломжгүй)
- Анафилаксын урвал, анафилаксын шок, судасны хаванг (арьс, арьсан доорх эд, салст бүрхүүл, салст бүрхүүлийн доорх эдэд хаван түргэн үүсдэг) оруулаад, загатнаа
- Арьсны хүнд хэлбэрийн гаж урвал (олон хэлбэрийн улайрал, Стивенс-Джонсоны хам шинж/эпидермийн хордлогот үхжил ба цочмог явцтай тархмал экзантем хэлбэрийн пустулез зэргийг оруулаад)
НАЙРЛАГА
Амброксолын гидрохлорид
15мг/5мл
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
Флавамед нь үйлчлэгч бодис амброксолын гидрохлорид агуулдаг бөгөөд ханиалга ба ханиад шуухинааны үед хэрэглэдэг эм, цэр шингэлэх эмийн эмчилгээний бүлэгт хамаардаг. Амброксолын гидрохлоридыг уушги, гуурсан хоолойн цочмог ба архаг өвчинтэй холбоотой цэртэй ханиалгын эмчилгээнд хэрэглэнэ.
Флавамедыг 2-с дээш насны хүүхэд, өсвөр насныхан, насанд хүрэгсдэд хэрэглэнэ. Флавамедын тусламжтайгаар салс нь илүү шингэн болох бөгөөд ханиалгаар гадагшлах нь илүү хялбар болдог.
Хэрэв 4-5 өдөр хэрэглэсний дараа таны биеийн байдал сайжрахгүй эсвэл дордвол эмчтэйгээ зөвлөх хэрэгтэй.
ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА
Ууж хэрэглэдэг уусмалтай хэмжээс бүхий ½ халбагаар (2,5мл) хоногт 3 удаа хэрэглэнэ. (амброксолын гидрохлоридыг 7,5мг-р 3 удаа = 22,5мг амброксолын гидрохлорид/хоног-той тохирно)
6-12 насны хүүхэд: Ууж хэрэглэдэг уусмалтай хэмжээс бүхий 1 халбагаар (5мл) хоногт 2-3 удаа хэрэглэнэ. (амброксолын гидрохлоридыг 15мг-р 2-3 удаа = 30-45мг амброксолын гидрохлорид/хоног-той тохирно)
12-с дээш насны өсвөр насныхан ба насанд хүрэгсэд:Эхний 2-3 өдөр 5мл ууж хэрэглэдэг уусмалтай хэмжээс бүхий 2 халбагаар хоногт 3 удаа хэрэглэнэ (амброксолын гидрохлоридыг 30мг-р 3 удаа = 90мг амброксолын гидрохлорид/хоног-той тохирно). Дараа нь 5мл ууж хэрэглэдэг уусмалтай хэмжээс бүхий 2 халбагаар хоногт 2 удаа хэрэглэнэ. (амброксолын гидрохлоридыг 30мг-р 2 удаа = 60мг амброксолын гидрохлорид/хоног-той тохирно).
ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН НЭР, УЛС
Берлин-Хемин, Герман