Skip to Content

Флавамед 30мг №20

https://mpharm.mn/web/image/product.template/18743/image_1920?unique=3d2ab55

14'300.0000 ₮ 14300.0 MNT 14'300.0000 ₮

Not Available For Sale

Энэ зохимж байхгүй байна.

АНХААРУУЛГА

  • Стивенс-Джонсоны хам шинж нь өндөр халуурах, арьс ба салст бүрхүүлд цэврүүт тууралт гарах шинжээр илэрдэг өвчин юм.
  • Амь насанд аюултай Лайеллын хам шинж нь түлэгдсэн арьсны хам шинж гэж нэрлэгддэг. Уг эмгэгийн шинж нь түлэгдэлтэй төстэй арьсны хүнд хэлбэрийн цэврүү үүсэх юм.

Амброксолыг хэрэглэсэнтэй холбоотойгоор арьсны хүнд хэлбэрийн урвал илэрсэн талаар мэдээлэгдсэн байдаг.

Хэрэв таньд арьсны тууралт (ам, хоолой, хамар, нүд, бэлэг эрхтний салст бүрхүүлийн гэмтлийг оруулаад) илэрвэл Флавамедыг хэрэглэхээ зогсоож яаралтай эмчлэгч эмчдээ хандах хэрэгтэй. 

ГАЖ НӨЛӨӨ

Уг бэлдмэлийг хэрэглэх үед бүх эмийн бэлдмэлийн нэгэн адилаар гаж нөлөө илэрч болох боловч энэ нь хүн бүрт  илэрдэггүй.

Олонтаа илрэх (10 хүнд 1 хүртэл тохиолдож болно)

  • Дотор муухайрах

Хааяа илрэх (100 хүнд 1 хүртэл тохиолдож болно)

  • Ходоод өвдөх, бөөлжих, суулгах, хэвлийн өвдөлт, хоол боловсруулах үйл ажиллагаа хямрах

Ховор илрэх (1000 хүнд 1 хүртэл тохиолдож болно)

  • Хэт мэдрэгшлийн урвал
  • Тууралт, чонон хөрвөс

Давтамж тодорхойгүй (байгаа мэдээллээс давтамжийг тодорхойлох боломжгүй)

  • Анафилаксын урвал, анафилаксын шок, судасны хаванг (арьс, арьсан доорх эд, салст бүрхүүл, салст бүрхүүлийн доорх эдэд хаван түргэн үүсдэг) оруулаад, загатнаа
  • Арьсны хүнд хэлбэрийн гаж урвал (олон хэлбэрийн улайрал, Стивенс-Джонсоны хам шинж/эпидермийн хордлогот үхжил ба цочмог явцтай тархмал экзантем хэлбэрийн пустулез зэргийг оруулаад)

НАЙРЛАГА
Амброксолын гидрохлорид 30 мг 

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ 

Флавамед нь амьсгалын замын өвчний үед хэрэглэдэг цэр шингэлдэг бэлдмэл.Флавамедыг насанд хүрэгсэд, 6-с дээш насны хүүхэд ба өсвөр насныханд хэрэглэнэ.

Флавамедыг ховхроход бэрхшээлтэй цэр салс үүссэн уушги ба гуурсан хоолойн цочмог эсвэл архаг өвчний үед хэрэглэнэ.Флавамедын тусламжтайгаар ховхроход бэрхшээлтэй цэр салс нь илүү шингэн болох бөгөөд ханиалгаар  гадагшлах нь илүү хялбар болдог.

ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА

Ууж хэрэглэхэд зориулагдсан. Флавамедыг хангалттай хэмжээний шингэнээр (ус, цай эсвэл жимсний шүүс) даруулж хоолны дараа залгиж уух нь тохиромжтой.

Шахмалыг адил тунтай  тэнцүү хэсэгт хувааж болно.

Флавамедыг эмчийн зөвлөгөөгүйгээр 4-5 хоногоос удаан хугацаагаар хэрэглэж болохгүй. Хэрэв 4-5 өдөр хэрэглэсний дараа таны зовиур сайжрахгүй эсвэл дордвол яаралтай эмчид хандах хэрэгтэй.

ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН НЭР, УЛС

Берлин-Хемин, Герман