Skip to Content

Натрийн хлорид 0.9% 500мл

https://mpharm.mn/web/image/product.template/18806/image_1920?unique=3d2ab55

3'640.0000 ₮ 3640.0 MNT 3'640.0000 ₮

Not Available For Sale

Энэ зохимж байхгүй байна.

Анхааруулга

Зүрхний дутагдал, уушиг зүрхний өвчин, бөөрний ялгаруулах үйл ажиллагааны өөрчлөлт, артерийн даралт ихдэлт, элэгний өвчин, хавдар, биед натри хуримтлуулдаг эм хэрэглэж байгаа болон өндөр настанд болгоомжтой хэрэглэнэ.

Гаж нөлөө

Натрийн хлоридын изотоник уусмалыг их хэмжээгээр хэрэглэснээс бие махбодод ацидоз болох, биед шингэн ихээр хуримтлагдах, бие махбодоос кали их хэмжээгээр гадагшлах зэрэг гаж нөлөө ажиглагдаж болно.

Венийн судас, арьсан дор тарихаас гадна шулуун гэдсэнд бургуй байдлаар хэрэглэнэ. Насанд хүрэгчдэд хоногт 500-3000 мл хүртэл, хүүхдэд нас болон биеийн жингээс хамааран хоногт 20-100 мл тунгаар тарьж хэрэглэнэ.

Ningbo Nuobai Pharmaceutical Co., Ltd, Хятад улс 

1 мл уусмалд 9 мг натрийн хлорид агуулагдана.

Хордлого, хорт биж, холер, удаан хугацаагаар бөөлжих, цочмог цус алдалт, шок, шингэн алдалт, гипохлореми, гипонатриеми зэргийн үед шингэн сэлбэх зорилгоор тарьж хэрэглэнэ. Мөн шарх, нүд, хамрын салстыг угаах зорилгоор гадуур хэрэглэх бөгөөд янз бүрийн шингэн эмийн бэлдмэлүүдийг бэлтгэхэд уусгагч бодис болгон ашигладаг