Вултис ОДФ 100 №10 /ялтсан виагра/
1) Эмч эмчилгээ эхлэхийн өмнө эмчлүүлэгчид нитрат эсвэл азотын оксид агуулсан эм хэрэглээг баталгаажуулж, эмчилгээний явцад болон силденафилын тунгийн дараа нитрат эсвэл азотын оксид агуулсан эм хэрэглэхийг зөвлөхгүй. Учир нь силденафилийн эмчилгээний өмнө, эмчилгээний явцад болон хэрэглэсний дараа нитрат эсвэл азотын оксид агуулсан эм (нитроглицерин, амил нитрат, изосорбид нитрат) хавсруулан хэрэглэж байгаа эмчлүүлэгчдэд нитрат ба азотын оксид агуулсан эмүүдийн цусны даралт бууруулах нөлөө хүчжиж, хэт ихсэж болно.
Гаж нөлөө нь ерөнхийдөө түр зуур, хөнгөнөөс дунд хүртэлх шинж чанартай байна. Бүх төрлийн загварын туршилт судалгаанд уг эмийг хэрэглэсэн эмчлүүлэгчдэд илэрсэн гаж нөлөөнүүд ихэнхдээ төстэй байв. Тогтсон тунт судалгаануудад зарим гаж нөлөөний давтамж тунгийн хамт ихсэж байв. Зөвлөгдсөн тунгийн дэглэмийг илүү нарийвчлан тусгасан тун тохируулах боломжит судалгаануудын гаж нөлөөний онцлог нь тогтсон тунт судалгаануудынхтай төстэй байв. Силденафил хэрэглэсэн эмчлүүлэгчдийг хамруулсан эмнэлзүйн судалгаануудад хамгийн түгээмэл бүртгэгдсэн гаж нөлөө нь толгой өвдөх, халуу дүүгэх байв.
Хоногт нэг удаа бэлгийн үйл ажиллагаанаас ойролцоогоор 1 цагийн өмнө 25~50мг тунг ууна. Гэхдээ ВУЛТИС-ыг шаардлагатай тохиолдолд бэлгийн үйл ажиллагаанаас 0,5-4 цагийн өмнө хэрэглэнэ.
Үр нөлөө, тэсвэржилт дээр үндэслэн тунг нэмж бас багасгаж болно. Савлагаанаас нэгийг гарган авсан даруйдаа шууд хэлэн дээр шууд тавьж уусгана.
Сөүл Фарма ХХК, Бүгд Найрамдах Солонгос Улс
Силденафил цитрат 140.45мг (Силденафил 100мг тэнцэхүйц)
Хөвчрөлийн үйл ажиллагааны алдагдлын эмчилгээнд хэрэглэнэ.