Неострептаза №6
Неострептаза бэлдмэлийг шулуун гэдсэнд хийж хэрэглэх үед хэсэг газрын цочрол үүсгэж болно.
Уг бэлдмэлийг хэрэглэх үед бусад эмийн бэлдмэлийн нэгэн адилаар гаж нөлөө илэрч болох боловч энэ нь хүн бүрт илрэхгүй.
Дараах гаж нөлөө ховор тохиолдож болно: хэсэг газрын өвдөлт, хавагнах ба бага зэргийн цус алдалт, суулгалт, харшлын шинж, биеийн хэм ихсэх.
Уг бэлдмэлийг ихэвчлэн эмчлэгч эмч эсвэл эм зүйчийн зааврыг нарийн баримтлан хэрэглэнэ. Хэрэв таньд ойлгомжгүй зүйл байвал эмчлэгч эмч эсвэл эм зүйчээс асууж лавлана.
Зөвлөж буй тун нь өвчний хүндийн зэргээс хамаарч 2-9 өдрийн турш 4-18лаа байна.
Эмчлэгч эмч тугналтыг шийднэ.
Хүнд явцтай болон архаг эмгэгийн үед дараах хэмжээний лаа хэрэглэнэ:
1 лаагаар хоногт 3 удаа 3 өдрийн турш. 1 лаагаар хоногт 2 удаа 3 өдрийн турш.1 лаагаар хоногт 1 удаа 3 өдрийн турш. Нийт : 9 өдөр 18лаа.
Дунд зэргийн явцтай эмгэгийн үед дараах хэмжээний лаа хэрэглэнэ:
1 лаагаар хоногт 2 удаа 3 өдрийн турш.1 лаагаар хоногт 1 удаа 4 өдрийн турш.Нийт: 7өдөр 10лаа.
Хөнгөн явцтай эмгэгийн үед дараах хэмжээний лаа хэрэглэнэ:
1 лаагаар хоногт 2 удаа 2 өдрийн турш. Нийт: 2 өдөр 4 лаа.
Фармина СП. З.О.О, Польш
Стрептокиназа + Стрептодорна 15000ОУН + 1250ОУН
Неострептаза нь стрептокиназа ба стрептодорназа гэсэн 2 идэвхтэй бодис агуулсан нийлмэл найрлагатай бэлдмэл.
Неострептаза нь хүний цусны бүлэн, үхсэн эс, идээ зэргийг уусгах чадвартай байдаг. Неострептаза бэлдмэлийг дараах эмгэгийн үед хэрэглэнэ:
- Хошного орчмын буглаа ба их хэмжээний үрэвслийн нэвчдэс бүхий цоорхой
- Цочмог ба архаг үрэвсэл бүхий шамбарам
- Нэвчдэст, хагалгааны дараах өөрчлөлт