Skip to Content

Осевита 75мг №10 кап

https://mpharm.mn/web/image/product.template/19037/image_1920?unique=3d2ab55

38'350.0000 ₮ 38350.0 MNT 38'350.0000 ₮

Not Available For Sale

Энэ зохимж байхгүй байна.

Анхааруулга

Осельтамивир нь зөвхөн томуугийн вирүсээс үүдэлтэй өвчний эсрэг үр дүнтэй байдаг. Томуугийн вирүсээс өөр үүсгэгчээс үүдэлтэй аливаа өвчний үед осельтамивирын үр дүнтэй байдлын нотолгоо байхгүй байна.

Гаж нөлөө
  • толгой өвдөх
  • дотор муухайрах, бөөлжих
  • зан үйлийн өөрчлөлт
  •  төөрөгдөл, сэтгэлийн хөөрөл, тайван бус байдал
  • нойрны хүндрэл
  • хий юм харах
  • арьсны урвал

Ууж хэрэглэнэ. 

Осельтамивир хатуу капсул болон Осельтамивир суспенз нь био эквивалент бүтэцтэй. Аль ч хэлбэрийг 75 мг тунгаар хэрэглэж болно.

  •  75 мг тунгаа нэг удаа эсвэл
  •  30мг капсул дээр 45 мг капсул нэмэх
  •  нэг 30 мг тун ба 45 мг суспензийн нэг дор өгөх замаар

Юнайтед Биосьютикалс ХХК, Энэтхэг

Осельтамивир Фосфат 75 мг

Томуугийн эмчилгээнд

Осельтамивирыг насанд хүрэгчид болон хүүхдүүдэд, түүний дотор томуугийн шинж тэмдэг илэрсэн гүйцэд төрсөн нярайд, томуугийн вирусын дэгдэлтийн үед хэрэглэхийг зөвлөдөг. Эхний шинж тэмдэг илэрснээс хойш хоёр хоногийн дотор эмчилгээг эхлүүлбэл үр дүнтэй болох нь нотлогдсон.

Томуугаас урьдчилан сэргийлэлтэнд:     Нийгэмд томуугийн вирусын дэгдэлтийн үед эмнэлзүйн шинжилгээгээр оношлогдсон томуугийн тохиолдолтой харьцсанаас хойш 1 ба түүнээс дээш насны хүмүүст өртсөний дараах урьдчилан сэргийлэлтэд:

  • Томуугаас урьдчилан сэргийлэх зорилгоор осельтамивирыг зохих ёсоор хэрэглэхийг тухайн нөхцөл байдал, хамгаалалт шаардлагатай хүн амын онцлогоос хамааран тодорхойлно. Онцгой тохиолдлуудад (жишээлбэл, вакцин, вирусын омгуудын хооронд үл нийцэх байдал, цар тахалын нөхцөл байдал) нэг ба түүнээс дээш насны хүмүүст улирлын чанартай урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч үзэж болно.
  • Осельтамивир нь томуугийн цар тахлын дэгдэлтийн үед 1-ээс доош насны нярайд ханиад томуунаас урьдчилан сэргийлэхэд зориулагдсан.