Skip to Content

Рингер лактат 500мл

https://mpharm.mn/web/image/product.template/19134/image_1920?unique=3d2ab55

5'800.0000 ₮ 5800.0 MNT 5'800.0000 ₮

Not Available For Sale

Энэ зохимж байхгүй байна.

Анхааруулга

Рингер лактатын уусмалыг хэрэглэхдээ ус, давс, хүчил, шүлтийн тэнцвэрийг хянаж байх хэрэгтэй. Хэвтрийн өвчтөн болон ахимаг насны өвчтөнд эмнэлгийн нөхцөлд эмчийн хяналтан дор маш болгоомжтой тарьж хэрэглэнэ.

Гаж нөлөө

Цусны сийвэн дэхь электролитийн хэмжээ өөрчлөгдөх (кали, кальци, натри, хлорид), бодисын солилцооны алкалоз, гиперволеми, харшлын урвал эсвэл анафилактоидын урвал (загатнах, ханиах, найтаах, амьсгалахад хэцүү болох, чонон хөрвөс, хаван) гэх мэт гаж нөлөө илэрч болно.

Судсанд дуслаар тарьж хэрэглэнэ. Өдрийн дээд тун нь тухайн өвчтөний электролитийн алдагдлаас хамаарна. Насанд хүрсэн хүний тун нь 30-40 мл/кг жингээс хэтрэхгүй байна. Тарих дээд хурд нь тухайн өвчтөний биеийн байдлаас хамаарна. Курс эмчилгээг тухайн өвчтөний ус давсны алдагдлаас хамаарч хийнэ.

BBCA Tushan Pharmaceutical Co.,Ltd, Хятад Улс

Натрийн хлорид, калийн хлорид, кальцийн хлорид, натрийн лактат, тарилгын нэрмэл ус

Гиповолеми, ус давсны тэнцвэр алдагдах үед буюу ацидоз, суулгалт, хүчтэй бөөлжилт, биеийн шингэн алдалт, түлэгдэлт, перитонит, хүнд хэлбэрийн халдварын үед, мөн зарим тохиолдолд өвчтөнг мэс засалд бэлтгэх үе болон мэс заслын дараа биеийн байдлаас хамаарч шингэн сэлбэх зорилгоор хэрэглэнэ.