Кларитромицин Протех 250мг №10
Анхааруулга
Гаж нөлөө
- Кларитромицин ерөнхийдөө зохимж сайтай. Дотор муухайрах, гэдэс хямрах, суулгах, бөөлжих, хэвлийгээр өвдөх, парестези үүсэх зэрэг гаж нөлөө илэрдэг. Стоматит, глоссит, амны салст мөөгөнцөрдөх, хэл өнгөртөх гаж нөлөө илэрч байсан нь бүртгэгдсэн.
- Толгой өвдөх, үе мөч өвдөх, булчин өвдөх ба чонон хөрвөсөөс хөнгөн хэлбэрийн арьс зулгарах болон судаслаг хаван, анафилакси хүртэл хүнд хэлбэрийн харшлын урвалууд илэрч байсан нь мэдээлэгдсэн. Мөн кларитромицинийг ууж хэрэглэх үед Стевенс-Жонсоны хам шинж /хучуур эдийн хорт үхжил үүсч байсан нь бүртгэгдсэн.
- Үнэрлэх болон амтлах мэдрэмж өөрчлөгдөж байсан нь мэдээлэгдсэн. Кларитромицинээр эмчлэгдэж буй өвчтөний шүдний өнгө өөрчлөгдөж байсан. Шүдний өнгөний өөрчлөлтийг мэдгэжлийн эмчийн тусламжтайгаар арилгаж болдог.
- Төв мэдрэлийн системийн талаас түр зуурын шинжтэйгээр толгой эргэх, дайвалзах, уурлах, нойргүйдэх, хар дарах, чих дүнгэнэх, ухаан балартах, баримжаа алдагдах, хий үзэгдэл илрэх, солиорох болон биеэ хянах чадвар алдагдах зэрэг гаж нөлөө илэрч байсан нь мэдээлэгдсэн. Кларитромицин эмчилгээг зогсоох үед сонсгол буурч байжээ. Ховор тохиолдолд кларитромициний хэрэглээний улмаас хуурамч бүрхүүлт бүдүүн гэдэсний үрэвсэл хөнгөнөөс амь насанд аюултай хүртэл хүнд хэлбэрээр илэрч байсан нь бүртгэгдсэн.
- Цусны сахар буурах нь бага тохиолдох боловч сахар бууруулах эм болон инсулин хамт хэрэглэж буй тохиолдолд бүртгэгдсэн байдаг.
- Маш ховор тохиолдолд рифабутиныг хамт хэрэглэж буй өвчтөнд увеит үүсч байсан боловч тэр нь ихэнхдээ эргэх шинж чанартай байжээ. Ганц нэгэн тохиолдолд лейкопени болон тромбоцитопени үүсч байсан нь бүртгэгдсэн.
- Бусад макролитуудын нэгэн адил элэгний үйл ажиллагаа өөрчлөгдөн /ихэнхдээ эргэх шинж чанартайгаар/ сорил өөрчлөгдөх, гепатит, шарлалттай болон шарлалтгүй хэлбэрээр цөс тогтонгишролт үүсч байсан нь мөн мэдээлэгдсэн. Элэгний үйл ажиллагааны өөрчлөлт заримдаа хүнд хэлбэртэй, хааяа амь насанд аюултай дутмагшилд хүргэж ч байсан нь мэдээлэгдсэн.
- Хааяа сийвэнд креатинин өндөрсөх, бөөрний завсрын эдийн үрэвсэл үүсэх, бөөрний үйл ажиллагааны дутмагшил үүсэх, нойр булчирхай үрэвсэх болон таталт үүсч байсан нь бүртгэгдсэн.
- Бусад макролидуудын нэгэн адил QT уртсах, ховдлын тахикарди болон Torsade de pointes кларитромицинийг хэрэглэх үед хаяа үүсдэг.
Насанд хүрэгсдэд:250мг-аар өдөрт 2 удаа хэрэглэнэ. Хүнд халдварын үед тунг ихэсгэн 500мг-аар өдөрт 2 удаа хэрэглэж болно.
Бөөрний дутагдаал: Креатинины клиренс (≤30мг/мин): Тунг 2 дахин багасгаж өөрөөр хэлбэл 250мг-аар өдөрт 1 удаа , хүнд халдварын үед 250мг-аар өдөрт 2 удаа хэрэглэнэ. Эмчилгээг 14 хоногоос хэтрүүлэхгүй.
Helicobgcter pylori-н эмчилгээнд: Насанд хүрэгсдэд:
- 500мг-аар өдөрт 2 удаа тохирсон антибиотик болон хүчил багасгах эмтэй хамт 7-10 хоног хэрэглэнэ.
- Кларитромициныг омепразолоос бусад протон шахуургыг хориглогчидтой хамт хэрэглэхэд үр дүн болон аюулгүй байдал нь ямар байх нь бүрэн судлагдаагүй.
PROTECH Biosystems Pvt Ltd
Кларитромицин шахмал 250/500мг
Кларитромицинийг түүнд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн хөнгөнөөс дунд ба хүнд хэлбэрийн дараах халдварын эмчилгээнд хэрэглэнэ. Үүнд:
- Гуурсан хоолойн үрэвсэл, хатгаа зэрэг амьсгалын доод замын халдвар
- Фарингит, дайвар хөндийн үрэвсэл зэрэг амьсгалын дээд замын халдвар,
- S. pneumaniae,M.catarrhalis, H. influenza-р үүсэгдсэн дунд чихний хөнгөн болон хүнд хэлбэрийн цочмог үүрэвсэл.
- Фолликулит, целлюлит, түүхий зэрэг арьс, зөөлөн эдийн халдвар,
- Helicobacter pylori-г устгах, 12 хуруу гэдэсний шархлаа дахихыг бууруулах зорилгоор протоны шахуургыг хориглогч ба бусад антибиотиктой хамт хэрэглэдэг.
Your Dynamic Snippet will be displayed here...
This message is displayed because youy did not provide both a filter and a template to use.