Skip to Content

Офлоксацин Протех 100мл

https://mpharm.mn/web/image/product.template/19316/image_1920?unique=3d2ab55

4'500.0000 ₮ 4500.0 MNT 4'500.0000 ₮

Not Available For Sale

Энэ зохимж байхгүй байна.

Анхааруулга

Фторхинолонуудыг, түүний дотор офлоксациныг хэрэглэх нь хөдөлмөрийн чадваргүй болох нь нэг хүнд бие махбодын янз бүрийн тогтолцоонд олон гаж нөлөө үүссэнтэй холбоотой байв. Фторхинолонуудаас үүдэлтэй гаж нөлөө нь шөрмөсний үрэвсэл, шөрмөсний урагдалт, үе мөчний өвдөлт, булчин өвдөлт, захын мэдрэлийн үрэвсэл,  мэдрэлийн системд (хий юм харах, сэтгэлийн хямрал, нойргүйдэл, толгой өвдөх, төөрөгдөл гэх мэт) үүсэх гаж нөлөө юм. Эдгээр урвалууд нь офлоксацины эмчилгээг эхлүүлснээс хойш хэдэн цагаас хэдэн долоо хоногийн дараа илэрч болно. Эдгээр сөрөг урвалын хөгжил аль ч насны өвчтөнд буюу өмнөх эрсдэлт хүчин зүйлүүдгүйгээр ажиглагдсан. Хэрэв ямар нэгэн ноцтой гаж нөлөөний анхны шинж тэмдэг илэрвэл офлоксациныг хэрэглээг даруй зогсооно уу. Эдгээр ноцтой гаж нөлөө үзүүлсэн өвчтөнд фторхинолон, түүний дотор офлоксациныг хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй.

Гаж нөлөө

Гаж нөлөө тэдгээрийн давтамжийн дараах түвшинд харгалзан үзүүлэв: маш түгээмэл  (≥1/10); түгээмэл (≥1/100, <1/10); хаяа (≥1/1000, <1/100); ховоро (≥1/10000, <1/1000); маш ховор (<1/10000) (хувь хүний онцлогоос хамаарсан); давтамж тодорхойгүй (байгаа мэдээллээр тохиолдлын давтамжийг тооцох боломжгүй).
Дэлгэрэнгүй

Венийн судсанд дуслаар тарина.

Халдварын төрөл, хүнд хөнгөний зэрэг, бөөрний үйл ажиллагаанаас хамааран тунг тогтооно.

ПАО «Красфарма», Орос

Үйлчлэгч бодис: офлоксацин 200 мг 

Туслах бодис: натрийн хлорид 900 мг, тарилгын ус 100 мл

Офлоксацинд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн халдварт – үрэвсэлт өвчнүүдэд:

  1. Пиелонефрит, шээс дамжуулах замын хавдарын хүндрэл;
  2. Түрүү булчирхайн үрэвсэл, эпидидимит, орхит;
  3. Бага аарцгийн эрхтний халдварууд (ялангуяа хосолсон эмчилгээнд);
  4. Цусан үжил (дэрх үүсгэгчүүдээс шалтгаалсан шэс бэлгийн системийн халдвараас шалтгаалсан).