Ципрофлоксацин 200мг-100мл
Анхааруулга
- Одоогоор колиформын эмийн тэсвэржилт хинолонд элбэг байдаг. Иймээс хэрэглэхийн өмнө шээсэнд эмэнд мэдрэмтгий байдлын шинжилгээний үр дүнгийн дагуу удирдлагыг тохируулна.
- Өндөр тунгаар хэрэглэснээр шээсний рН>7 болж кристалури үүсгэж болзошгүй. Үүнээс зайлсхийхийн тулд өвчтөнүүдэд их хэмжээний ус ууж, 24 цагийн турш 1200мл шээс ялгаруулахыг зөвлөнө.
- Бөөрний үйл ажиллагааны дутагдалтай өвчтөнд тунг бөөрний үйл ажиллагааны дагуу тохируулна.
- Хинолоны бэлдмэлүүд хэрэглэх үед гэрэлд мэдрэмтгий байдлын дунд болон хүнд хэлбэрийн хариу урвал ажиглагдаж болно. Тиймээс нарны гэрэлд удаан хугацаагаар өртөхөөс зайлсхий. Хэрэв дээр дурдсан шинж тэмдэг илэрвэл эм хэрэглээг зогсоох нь зүйтэй.
- Элэгний үйл ажиллагаа буурсан өвчтөнд эмийн элиминаци буурч плазм дах эмийн концентраци ялангуяа элэг, бөөрний үйл ажиллагаа доройтсон өвчтөнд ихэсдэг. Тиймээс элэг, бөөрний өвчтэй өвчтөнд хэрэглэхдээ дээр дурдсан хүчин зүйлийг харгалзан үзэж тунг нь тохируулах хэрэгтэй.
- Эпилепси, эпилепсийн өгүүлэмжтэй төв мэдрэлийн системийн талаас өвчтэй хүмүүст эм хэрэглэхээс зайлсхий. Хэрэв зайлшгүй заалттай бол сайтар тооцсоны дүнд ашиглах эсэхээ шийдээрэй.
Гаж нөлөө
- Ходоод гэдсэнд гарах өөрчлөлт: суулгалттай ходоод өвдөх, цанхайх, дизентери дотор муухайрах, бөөлжих
- Төв мэдрэлийн системд: толгой эргэх, толгой өвдөх, унтаарах
- Тетр, арьсны загатнах зэрэг харшлын урвал; цөөн өвчтөнд гэрэл мэдрэмтгий байдлын хариу урвал
- Дараах системийн өөрчлөлтүүд өвчтөнд ажиглагдаж болно;
(1) Өвдөх, тайван бус болох, нойрмоглох, салганах, таталдаа үүсэх
(2) шээс цустай гарах, халуурах, арьсны тууралт
(3) флебит
(4) өндөр тунгаар хэрэглэх үед кристаллури үүсч болно
(5) артралги - Эмчилгээний явцад цөөн өвчтөнд дараах шинж тэмдгүүд илэрч болно, тухайлбал цусны ийлдсэн дэх аминофераза ихсэх, цусан дахь мочевин азот нэмэгдэх, цусны цагаан эсийн тоо цөөрөх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Гэхдээ эдгээр нь бага зэрэг, түр зуурын шинжтэй байдаг.
Насанд хүрэгчдэд өдөрт 12 цагийн зайтай 0.2г тунгаар 30 минутаас багагүй хугацаанд хийнэ. Зарим бактерийн үүдэлтэй цочмог халдварын үед тунг 0.8г / өдөр хүртэл нэмэгдүүлж, өдөрт хоёр удаа хийж болно.
Эмчилгээний үргэлжлэх хугацаа:
- Шээс дамжуулах замын халдварууд: шээсний замын ерөнхий халдварт 5~7 өдөр, шээсний замын хүндэрсэн халдварт 7~14 өдөр
- Уушгины хатгалгаа, арьс зөөлөн эдийн халдварууд: 7~14 өдөр
- Ходоод гэдэсний халдварууд: 5~7 өдөр
- Яс үений халдваруудад: 4~6 долоо хоног ба түүнээс дээш
- Балнад: 10~14 өдөр
Hebei Tiancheng Pharmaceutical, Хятад
Ципрофлоксацин Лактат, Натрийн хлорид тарилга (100мл: 200мг)
Эмчилгээнд хэрэглэнэ:
- Шээс дамжуулах замын халдварууд
- Амьсгалын замын халдварууд
- Ходоод гэдэсний халдварууд
- Балнад
- Яс үений халдварууд
- Арьс, зөөлөн эдийн халдварууд
- Цус бохирдох зэрэг ерөнхий халдварууд
Your Dynamic Snippet will be displayed here...
This message is displayed because youy did not provide both a filter and a template to use.