Амоксивэлл 1000 №14
- Пенициллин эмчилгээ хийлгэсэн эмчлүүлэгчдэд ноцтой, заримдаа үхэлд хүрэхүйц хэт мэдрэгшлийн (Анафилактик) урвал бүртгэгдсэн, түүнчлэн анафилакси тарилгын эмчилгээний дараа илүү их үүсч, пенициллин уусан эмчлүүлэгчдэд үүсч байсан тэдгээр урвал нь пенициллинд хэт мэдрэгшлийн өгүүлэмжтэй, цефалоспориноор эмчлүүлэхэд хүнд хэлбэрийн урвал илэрч байсан хүмүүст илрэх магадлал ихтэй, пенициллиний бүлгийн ямар нэгэн эмээр эмчилгээг эхлэхийн өмнө пенициллин, цефалоспорины бүлэг эсвэл бусад харшил төрүүлэгчид урьд нь хэт мэдрэгшлийн урвалууд үүсч байсанг анхаарч лавлах шаардлагатай.
- Хэрэв харшлын урвал илэрвэл амоксициллин, калийн клавуланатыг хэрэглэхээ зогсоож, тохирох эмчилгээг хийх шаардлагатай: адерналин, кортикостероид, антигистаминууд.
- Халдварт мононуклеозыг сэжиглэж байгаа бол AMOКСИВЕЛЛ хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй учир нь амоксициллин хэрэглэсний дараа энэ эмгэгтэй холбоотой улаан бурхан төст тууралт гардаг.
- Элэгний түр зуурын үрэвсэл, цөс зогсонгишлийн шарлалт бүртгэгдсэн.
- АМОКСИВЕЛЛыг элэгний үйл ажиллагааны өөрчлөлт батлагдсан эмчлүүлэгчид болгоомжтой хэрэглэх шаардлагатай.
- Бөөрний эмгэгтэй эмчлүүлэгчид гэмтлийн зэргийн дагуу тун зохицуулах хэрэгтэй.
- АМОКСИВЕЛЛыг түүдгэнцрийн шүүлтийн хурд 30мл/минут-аас багатай эмчлүүлэгчид хэрэглэж болохгүй. Удаан хугацаагаар хэрэглэх нь заримдаа мэдрэг бус бичил биетнийг хэт өсөхөд хүргэдэг.
- Эмнэлзүйн томоохон судалгаануудын мэдээллийг маш түгээмлээс ховор тохиолдох хүртэлх гаж нөлөөний давтамжийг тодорхойлоход ашигласан.
- Бусад бүх гаж нөлөөний давтамжийг (жишээ нь <1/10,000-д тохиолдох) голчлон зах зээлийн дараах мэдээллийг ашиглан тодорхойлсон бөгөөд бодит давтамжаас илүү бүртгэлийн түвшинг заана.
- АМОКСИВЕЛЛ-ийг ууж хэрэглэнэ.
- Ходоод гэдэсний үл тэвчлийг бууруулах, амоксициллин / клавуланы хүчлийн шимэгдэлтийг сайжруулахын тулд хоолны өмнө хэрэглэнэ.
- Эмч, эмзүйчийн зөвлөмжийн дагуу хэрэглэнэ.
noble WELLNESS PVT. LTD, Энэтхэг
Aмоксициллин ба Калийн клавуланат шахмал USP 1000 мг
Амоксициллин, калийн клавуланат шахмалыг насанд хүрэгчид, хүүхдийн дараах халдваруудын эмчилгээнд хэрэглэнэ.
Амьсгалын доод замын халдварууд: B-лактамаза ялгаруулдаг H.influenzae бa M.catarrhalis-ын омгуудаар үүсгэгдсэн, Амьсгалын дээд замын халдвар, дунд чихний үрэвсэл г.м: B-лактамаза ялгаруулдаг H.influenzae бa M.catarrhalis-ын омгуудаар үүсгэгдсэн, Хамрын дайвар хөндийн үрэвсэл: B-лактамаза ялгаруулдаг H.influenzae бa M.catarrhalis-ын омгуудаар үүсгэгдсэн, Арьс, арьсын дайврын халдварууд: B-лактамаза ялгаруулдаг S.aureus, E. coil & Klebsiella spp омгуудаар үүсгэгдсэн, Шээс ялгаруулах замын халдварууд: B-лактамаза ялгаруулдаг E.coil & Klebsiella spp., бa Enterobacter spp. омгуудаар үүсгэгдсэн, Яс, үений халдвар: остеомиелит г.м