Ценоксим 400 №10
Цефиксим шахмалыг онцгой болгоомжтой хэрэглэх нь зүйтэй.
Хэрэв дараах нөхцөл танд хамааралтай бол энэ эмийг хэрэглэхээс өмнө эмч эсвэл эм зүйчтэйгээ зөвлөлдөнө үү:
- Та бүдүүн гэдэсний үрэвсэлт (колит) өвчтэй байсан.
- Таны бөөр асуудалтай бол
- Энэ эмийг уух хүн нь 10-аас доош насны хүүхэд бол.
Бүх эмийн адил Цефиксим шахмал нь гаж нөлөө үүсгэж болох ч хүн бүрт тохиолддоггүй.
Хэрэв та энэ эмийг хэрэглэсний дараа дараах гаж нөлөө илэрвэл эмчид яаралтай хандаарай.
Хүнд хэлбэрийн суулгалт
⚫ Халуурах, бие сулрах шинж бүхий усархаг суулгалт (псевдомембраноз колит)
- Дотор муухайрах
- Бөөлжих
⚫ Ходоод өвдөх
- Арьс загатнах, тууралт гарах
⚫ Үтрээнээс ялгадас гарах
Насанд хүрэгчид, 10-аас дээш насны хүүхдүүд эсвэл 50 кг-аас дээш жинтэй бол:Насанд хүрэгчдэд зориулсан тун нь халдварын хүндрэлийн зэргээс хамааран өдөрт 200-400 мг бөгөөд нэг удаа эсвэл хоёр хувааж ууна. 10-аас доош насны хүүхдэд: Цефиксимийг 10-аас доош насны хүүхдэд хэрэглэхийг зөвлөдөггүй. 6 сараас доош насны хүүхдэд цефиксимийн аюулгүй, үр дүнтэй байдал тогтоогдоогүй байна. Өндөр настанд: Өндөр настай өвчтөнд насанд хүрэгсдэд зөвлөсөн тунгаар хэрэглэж болно. Бөөрний үйл ажиллагааг үнэлж, бөөрний хүнд хэлбэрийн дутагдалтай бол тунг тохируулах шаардлагатай ("Бөөрний үйл ажиллагааны тунг" үзнэ үү). Бөөрний дутагдал: Бөөрний үйл ажиллагаа буурсан тохиолдолд цефиксимийг хэрэглэж болно. Креатинины клиренс 20 мл/мин ба түүнээс дээш өвчтөнд хэвийн тунгийн дэглэмээр хэрэглэж болно. Креатинины клиренс 20 мл/мин-ээс бага өвчтөнд өдөрт нэг удаа 200 мг тунгаас хэтрүүлэхгүй байхыг зөвлөнө.
Центурион Ремедиэс Пвт Лтд, Пет Но: Ф/19, Би,Ай,Ди,Си, Энэтхэг
Бэлдмэлийн идэвхтэй бодис нь 400мг цефиксим тригидрат юм.Бусад: бичил талст целлюлоз, калийн полакриллин, цэвэршүүлсэн тальк, натри кроскармеллоза, магнийн стеарат, цагаан суурьт мөхлөг, крос повидон XL-10, титаны давхар исэл, полиэтилен гликол-6000, гидрокси пропил метил целлюлоз, изо пропил спирт ба метилен дихлорид.
- Чих
- Хамар, дайврын хөндийд (синусит)
- Хоолойд (тонзилит, фарингит)
- Цээж, уушгинд (бронхит, уушгины хатгалгаа)
- Шээсний систем (цистит, бөөрний халдварууд)