Skip to Content

Синафлан 0.25мг/г-15г

https://mpharm.mn/web/image/product.template/19814/image_1920?unique=3d2ab55

4'500.0000 ₮ 4500.0 MNT 4'500.0000 ₮

Not Available For Sale

Энэ зохимж байхгүй байна.

Анхааруулга

Хэрэв дээрх шинжүд болон арьсны харшлын урвал (арьсны загатнаа, халуу оргих, улайх) ​илэрвэл хэрэглээг зогсооно. 2 долоо хоногоос хэтрүүлэн хэрэглэхгүй.

Дэлгэрэнгүй

Гаж нөлөө

Арьс, арьсан доорх эд: чонон хөрвөс, харшил хавьтлын дерматит, арьсны үрэвсэл, хатингаршил, нөсөө зангилаат тууралт, хэсэг газар зөөлрөх, арьсны бүрэн бүтэн байдал алдагдах, гиперкератоз, ам хажуугийн дерматит, хатги үүснэ. Арьсны хоёрдогч

халдвар, хатингаршил үүсгэх  (халуу оргих, загатнах, цэврүүтэх). Удаан хугацаанд хэрэглэснээр арьс хатингарших, хэсэг газарт үсжих, биеийн судас хавагнах, пурпур, нөсөөжих, гипертрихоз, үс халцрах шинж ихэвчлэн эмэгтэйд тохиолдоно.

Хоол боловсруулах зам: цөөн тохиолдолд ходоодны үрэвсэл, стероид хамааралт ходоодны шарх үүсгэж болно.

Дотоод шүүрлийн систем: гиперкалиеми. Их хэмжээгээр хэрэглэхэд системийн өөрчлөлтүүд илрэнэ: бөөрний дээд булчирхайн үйл ажиллагааний алдагдал, Иценко-Кушингын хам шинж, стероид чихрийн шижин

Дархлалын систем: бие махбодын хариу үйлдэл буурна. Удаан хугацаанд хэрэглэснээр хоёрдогчоор дархлал дутагдах (архаг халдварт өвчин сэдрэх, халдварын процесс, оппортунист халдвар идэвхжих), нөхөн төлжилт удааширна.

Зүрх судасны систем: артерийн даралт ихсэх, хавагнах

Бэлдмэлийг зөвхөн хэсэг газрын эмчилгээнд хэрэглэнэ. Өдөрт 1-2 удаа багахан хэмжээгээр түрхэнэ. 2 хүртэлх насны хүүхдэд эмчийн хяналтанд өдөрт 1 удаа. 2-с доош насны хүүхдэд хэрэглэхгүй. Хүүхдэд онцлог хэрэглээ байхгүй. Эмчилгээг өвчний шинж тэмдэгээс хамааран 5-10 хоног хэрэглэх ба 2 долоо хоногоос хэтрүүлэхгүй. Их хэмжээний (биеийн гадаргуугийн 20% эзэлсэн) талбайд хэрэглэхгүй. Эм агуулаагүй тостой хамт хэрэглэж болно: хэрэв синафланг өдөрт нэг удаа хэрэглэж буй бол 12 цагийн дараагаас эм агуулаагүй тос түрхэнэ.

Тосон түрхэцийг битүү боолттой үед хэрэглэхгүй зөвхөн псориаз мэт ил шарханд өдөр бүр тасралтгүй түрхэж хэрэглэнэ.  Нүүрэнд 1-с дээш хоног хэрэглэхгүй. Тосон түрхэцийг хуурай хэлбэрийн дерматозд хэрэглэнэ. Хүүхэд насан хүрэгчдийг бодвол их мэдрэг: иймд хэсэг газарт глюкокортикостероид түрхэхэд бие махбодод нэвтэрч болно. Ийм учраас Синафланыг хүүхдэд цөөхөн (5 хоногоос хэтрүүлэхгүй) хоног хэрэглэдэг.  Хүүхдэд эмийн бэлдмэлийг арьсны багахан (биеийн гадаргуугийн 10% хүртэлх талбайд) хэсэгт түрхэнэ. 

Borisovskiy zavod Medicinskikh preparatov, ОХУ

Үйлчлэгч бодис - флуоцинолон ацетонид 3,75 мг, Туслах бодис – пропиленгликол, зөөлөн цагаан парафин, усгүй ланолин, церезин

Арьсны байнгын загатнаа, гиперкератозид хэсэг газарт глюкокортикостероидын хариу үйлдэл болох үрэвсэл, харшлын эсрэг богино хугацааны эмчилгээнд хэрэглэнэ.

Усгүй, тос агуулсан синафлан тосон түрхэцийг хуурай архаг явцат арьсны эмгэгт хэрэглэнэ.