Нош-Бра 2%-2мл №10
- Артерийн гипотензи (коллапс болох аюултай, «Тусгай заавар» хэсгийг үзнэ үү);
- Жирэмсэн эмэгтэйд («Жирэмсэн, хөхүүл үеийн хэрэглээ» хэсгийг үзнэ үү)
Зүрх сэдэсны системд : Ховор - зүрхний цохилт ихсэх, цусны даралт буурах.
Мэдрэлийн системд: Ховор – толгой өвдөх, толгой эргэх, нойргүйдэх.
Ходоод гэдэсний замд: Ховор – дотор муухайрах, өтгөн хатах
Дархлалын системд: Ховор – харшлын урвал (ангионевротик хаван, чонон хөрвөс, арьсны тууралт, загатнаа) («Хориглох заалт» хэсгийг үзнэ үү).
Давтамж тодорхойгүй: Эм хэрэглэх үед амь насанд аюултай эсвэл аюулгүй анафилаксийн шок тохиолдсон гэж мэдээлсэн.
Хэсэг газрын урвал: Ховор – тарилга тарьсан газарт урвал үүсэх.
Булчинд, арьсан дор 2 - 4 мл тунгаар өдөрт 1 - 3 удаа тарина. Эмчилгээний үргэлжлэх хугацаа 1-2 долоо хоног байна. Хэрэв удаан хугацааны эмчилгээ шаардлагатай бол эмийг уух хэлбэрт шилжүүлнэ.
Түргэн нөлөө үзүүлэх шаардлагатай тохиолдолд 2-4 мл эмийг 10-20 мл 0.9% натрийн хлоридын изотоник уусмал эсвэл 5% декстрозын уусмалд шингэрүүлэн судсанд аажим тарина.
6-аас доош насны хүүхдэд өдөрт 1-2 удаа 10-20 мг тунгаар, 6-аас дээш насны хүүхдэд өдөрт 1-2 удаа 20 мг тунгаар тарина.
АО Брынцалов-А, Орос улс
Үйлчлэгч бодис: Дротаверин гидрохлорид 20,0 мг
Туслах бодис: Натрийн дисульфит (натрийн метабисульфит) 1,0 мг, Этанол (этилийн спирт) 95 % 66,0 мг Тарилгын ус 1,0 мл хүртэл
- цөсний замын өвчинтэй холбоотой гөлгөр булчингийн агчилууд: холецистолитиаз, холангиолитиаз, холецистит, перихолецистит, холангит, папиллит;
- • шээсний замын гөлгөр булчингийн агшилт: нефролитиаз, шээс дамжуулах сувгийн чулуу, пиелит, цистит, давсагны тенезм
Туслах эмчилгээнд (шахмал хэлбэрээр хэрэглэх боломжгүй үед):
- • ходоод гэдэсний шалтгаант гөлгөр булчингийн агшилтын үед: ходоод, дээрх гэдэсний шархлаа, гастрит, ходоодны амсар болон гарах хэсгийн агчил, энтерит, колит;
- • эмэгтэйчүүдийн өвчин: дисменорея.