Skip to Content

Флавамед 60мг №10 шах

https://mpharm.mn/web/image/product.template/20062/image_1920?unique=3d2ab55

23'400.0000 ₮ 23400.0 MNT 23'400.0000 ₮

Not Available For Sale

Энэ зохимж байхгүй байна.

Анхааруулга
  • Хэрэв та амброксолын гидрохлорид эсвэл уг бэлдмэлийн найрлага дахь бусад бүрэлдэхүүн хэсгүүдэд (6 хэсгийг үз) харшилтай бол
  • 12-с доош насны хүүхэд
Гаж нөлөө

Олонтаа илрэх (10 хүнд 1 хүртэл тохиолдож болно)

  • Амтлах мэдрэхүй өөрчлөгдөх (өөрөөр хэлбэл амт өөрчлөгдөх)
  • Дотор муухайрах, амны хөндий ба залгиурын мэдрэхүй багасах

Хааяа илрэх (100 хүнд 1 хүртэл тохиолдож болно)

  • Дотор муухайрах, суулгах, хоол боловсруулах үйл ажиллагаа хямрах, ходоод өвдөх, ам хатах
  • Халуурах

Ховор илрэх (1000 хүнд 1 хүртэл тохиолдож болно)

  • Хэт мэдрэгшлийн урвал
  • Тууралт, чонон хөрвөс 

Давтамж тодорхойгүй (байгаа мэдээллээс давтамжийг тодорхойлох боломжгүй)

  • Анафилаксын урвал, анафилаксын шок, судасны хаван (арьс, арьсан доорх эд, салст бүрхүүл, салст бүрхүүлийн доорх эдэд хаван түргэн үүсдэг) ба загатнаа оруулаад
  • Арьсны хүнд хэлбэрийн гаж урвал (олон хэлбэрийн улайрал, Стивенс-Джонсоны хам шинж/эпидермийн хордлогот үхжил ба цочмог явцтай тархмал экзантем хэлбэрийн пустулез зэргийг оруулаад)
  • Хоолой хатах

Насанд хүрэгсдэд хоногийн тунг 1 шахмалаар хоногт 2 удаа хэрэглэх хүртэл ихэсгэж болно.

Хэрэглэх арга: Ууж хэрэглэхэд зориулагдсан. Хөөсөрч уусдаг шахмалыг хоолны дараа аяга усанд уусгах ба уусмалыг ууна.

Хэрэглэх хугацаа: Флавамед максыг эмчийн зөвлөгөөгүйгээр 4-5 хоногоос удаан хугацаагаар хэрэглэж болохгүй.

Хэрэв 4-5 өдөр хэрэглэсний дараа таны зовиур сайжрахгүй эсвэл дордвол яаралтай эмчид хандах хэрэгтэй.

БЕРЛИН-ХЕМИ АГ (МЕНАРИН ГРУПП), Герман

1 хөөсөрч уусдаг шахмал 60мг амброксолын гидрохлорид агуулдаг.

Бусад туслах бодис: Усгүй нимбэгний хүчил, натрийн гидрокарбонат, усгүй натрийн карбонат, сахарин натри, натрийн цикламат, натрийн хлорид, натрийн цитрат, усгүй лактоз, маннитол (Е421), сорбитол (Е420),и нтоорын амт оруулагч “ALH” (код 801),  сорбитол, натри, пропиленгликоль ба бензилийн спирт агуулдаг.

Амброксолын гидрохлоридыг уушги, гуурсан хоолойн цочмог ба архаг өвчинтэй холбоотой цэртэй ханиалгын эмчилгээнд хэрэглэнэ.