Панангин 140мг + 158мг №60
Цусны калийн хэмжээг ихэсгэх магадлалтай эмгэгтэй өвчтөний цусны электролитийн хэмжээг тогтмол хянах шаардлагатай.
Хүүхдийн практикт хэрэглэх нь: Панангин® бэлдмэлийг хүүхэд, өсвөр насныханд хэрэглэхийг хориглоно. Тус насныханд бэлдмэлийн үр дүн болон аюулгүй байдал нь судлагдаагүй болно.
Их тунгаар хэрэглэвэл суулгалт үүсч болно.
Насанд хүрэгчдэд: Зөвлөж буй хоногийн тун: 1-2 шахмалаар өдөрт 3 удаа ууж хэрэглэнэ. Хоногийн дээд тун: 3 шахмалаар өдөрт 3 удаа ууж хэрэглэнэ.
Хэрэглэх арга: Ууж хэрэглэнэ. Ходоодны шүүсний хүчиллэг чанар нь Панангин® бэлдмэлийн үйлдлийн идэвхийг бууруулдаг учраас хоолны дараа хэрэглэх нь тохиромжтой.
Гедеон Рихтер, Унгар Улс
Үйлчлэгч бодис: калийн аспарагинат - 158.00 мг (кали аспарагинат гемигидрат хэлбэрээр 166,30 мг); магнийн аспарагинат - 140.00мг (магнийн аспарагинат тетрагидрат хэлбэрээр 175.00 мг);
Туслах бодис: усгүйжүүлсэн коллоид цахиурын диоксид, төмсний цардуул, повидон К-30, магнийн стеарат, тальк, эрдэнэ шишийн цардуул;
Хальсан бүрхүүлд: макрогол 6000, титаны диоксид (Е 171), бутилат метакрилатын үндсэн сополимер (эудрагит E), тальк.
Зүрхний архаг эмгэгийн үед (зүрхний шигдээсийн дараах үеийн зүрхний дутагдал), зүрхний хэм алдалт, ялангуяа ховдлын хэм алдалтын үед бүрдэл эмчилгээний бүрэлдэхүүнд хэрэглэнэ. Зүрхний гликозид хэрэглэх үеийн нэмэлт эмчилгээнд хэрэглэнэ.