Өдөр тутмын ариун цэврийн арчилгаа ба pH орчин
Ихэнх эмэгтэйчүүд өдөр тутамдаа ердийн биеийн саван болон үнэртэй бүтээгдэхүүн хэрэглэдэг. Гэвч бэлэг эрхтний орчин нь pH 3.5–4.5 буюу сул хүчлэг байдаг бол биеийн саван нь шүлтлэг орчинтой байдаг. Ийм саван хэрэглэх нь байгалийн микрофлорын тэнцвэрийг алдагдуулж, улайх, хорсох, загтнах зэрэг таагүй шинж тэмдэг үүсгэх гол шалтгаан болдог.
"Сул хүчлэг орчин нь лактобактери буюу ашигтай бактери өсөж үржих таатай нөхцөлийг бүрдүүлж, халдвар үүсгэгч муу бактериас хамгаалж байдаг."
GYNELLA брэндийн онцлог ба зөв хэрэглээ:
- Насанд хүрэгчдийн арчилгаа: Сүүний хүчил ба ногоон цайны ханд агуулсан тул байгалийн pH тэнцвэрийг хадгалж, тайвшруулах, зөөлрүүлэх үйлчилгээ үзүүлнэ.
- Охидын арчилгаа (2 наснаас сарын тэмдэг ирэх хүртэл): Охидын орчин шүлтлэг байдаг тул тэдэнд тусгайлан зориулсан pH бүхий, гурван төрлийн ургамлын хандтай (алантоин, ганц цэцэг) арчилгааг сонгох шаардлагатай.
- Зөв угаах чиглэл: Сөрөг халдвар орохоос сэргийлж, ямагт урдаас нь хойшоо чиглэлд сайтар угаах хэвшлийг охиддоо багаас нь суулгах хэрэгтэй.
Мөн сарын тэмдгийн үед ба бактери үржих эрсдэлтэй үед өдөр тутмын зөв арчилгааны гелийг тогтмол хэрэглэх нь халдвараас сэргийлэх чухал ач холбогдолтой.